ОРХОН: Сонгуулийн санал авах ирц 50 хувьд хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-28 18:58:06
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Орхон аймгийн сонгогчдын ирц 18:20 минутын байдлаар 50 хувьд хүрч, нийт сонгогчийн 33600 иргэн саналаа өглөө.


УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Булган, Хөвсгөл Орхон аймагт 18 нам, эвслийн 87 нэр дэвшигч, дөрвөн бие даагч өрсөлдөж байна.

 

Энэ удаагийн сонгуульд Орхон аймгийн хэмжээнд нийт 66630 сонгогч санал өгнө.

Мөн 1000 гаруй дотоодын ажиглагч ажиллаж байна. Санал хураалт 22:00 цагт хаагдана.

Холбоотой мэдээ