ЗАВХАН: Сонгуулийн ирц 71 хувьтай улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-28 20:34:47

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн сонгогчид саналаа идэвхтэй өгч зарим хэсгийн хороонд дараалал үүсгэсэн байна.


Аймгийн төв Улиастай суманд 10625 сонгогч бүртгэлтэй, хамгийн олон сонгогчтой Жинст баг 2321, Богдын гол баг 2331 сонгогч бүртгэлтэй байна.


Энэ жилийн сонгуулийн онцлогтой холбоотой нэг сонгогчийн санал өгөх хугацаа урт байгаа учраас зарим хэсгийн хороонд дараалал үүссэн. Үүнтэй холбоотой тухайн хэсгийн сонгогчдыг хуулийн хугацаанд дараалал үүсгэхгүйгээр саналаа өгөх боломжоор нь хангах зорилготой хэсгийн хороод зохицуулалт хийсэн байна. Ингээд Улиастай сумын Жинст багт хоёр бүхээг нэмж байрлуулжээ. 19.00 цагийн байдлаар Жинст багийн хэсгийн хороонд 35 саналын хуудас хүчингүй болсон байна.


Завхан аймагт 21.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 71.2 хувь буюу 33175 сонгогч саналаа өгчээ.


Баруун бүс буюу 2-р тойргийн санал өгөх нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 69.3 хувь буюу 133.045 сонгогч саналаа өгчээ.


 

 

Холбоотой мэдээ