400 метрийн саадтай гүйлтэд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-07-01 15:08:26

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 1 /TASS/. Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Сидней Маклафлин-Леврон 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Тэрбээр Парисын олимпод өрсөлдөх эрх олгох АНУ-ын үндэсний тэмцээний финалд 50.65 секундийн амжилт үзүүлж, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоож байсан өмнөх амжилтаа /50.68/ эвдсэн байна.


Өдгөө 24 настай Сидни Маклафлин бол 400 метрийн саадтай гүйлтийн зайг 51 секундээс бага хугацаанд туулсан дэлхийн цорын ганц тамирчин юм. Тэрбээр “Токио 2020” Олимпын наадмын 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, 4х400 метрийн буухиад багаараа аварга болж байсан бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртжээ. 

Холбоотой мэдээ