ТӨВ: Төрийн албаны өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-03 19:53:07

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төрийн албаны өдөр тохиож, Төв аймгийн Засаг даргын тамгын газарт гурван төрлийн үйл ажиллагааг зохион байгуулав.

 

Тухайлбал, Төрийн албаны хууль тогтоомжид заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үр дүнгээр тухайн албан тушаалд нэр дэвшин, томилогдсон төрийн захиргааны 38 албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан журмын дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

 

Мөн аймаг, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн оюун ухаан, авьяас билгээ дайчлан хөдөлмөрлөж, тогтвортой амжилт үзүүлж, хамт олноо хошуучлан ажиллаж байгаа иргэдийг салбарын болон аймгийн шагналаар шагналаа.

 

Төв аймагт 212 төрийн байгууллагад 5591 төрийн албан хаагч ажиллаж байна. 





Холбоотой мэдээ