ТӨВ: Хүнд өвчтөнийг холын замд тээвэрлэх боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-05 09:15:02

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас 540 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зориулалттай, стандартад нийцсэн, бүрэн тоноглогдсон MAN TGЕ 3.180 маркийн түргэн тусламжийн автомашиныг Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгөв.

 

Уг автомашин нь дотор зай том, амьсгалын аппарат суурилуулсан, 220 вольтоор шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг залган ажиллуулах зэрэг олон давуу талтай юм.  

 


Хүнд болон маш хүнд өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламж буюу амилуулах тусламжийг үзүүлэх, хүнд өвчтөнийг холын замд тээвэрлэх бүрэн боломж бүрдэж, өвчтөнд түргэн шуурхай хүрч ажиллах нөхцөл 2 дахин нэмэгдэж байгааг тус тасгийнхан онцлов.


Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн еренхий хэлэлцээрийн дагуу "Орон нутгийн явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх" төслийн хүрээнд уг техникийг олгож байгаа юм. 



Холбоотой мэдээ