Цагдаагийн 102 тусгай дугаарт What3word ашиглан дуудлага өгөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-08 10:52:26

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас иргэдэд зориулан өөрийн зорчиж буй хаяг байршлыг мэдэхгүй тохиолдолд 3 үгт хаяг буюу What3word апп ашиглан дуудлага өгөх боломжтой.


Мөн иргэд зөвшөөрсөн тохиолдолд видео дуудлага хийж гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авах прораммыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хохирогч, холбогдогчийн байршлыг цаг алдалгүй тогтоон, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тухайн хүнд ойр үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчид мэдээллийг түргэн шуурхай өгөх боломж бүрдүүлжээ.


Иймд дуудлага өгч буй иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед "what3word" программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой. Энэ программыг барьж байгаа гар утсандаа Playstore, Арpstore-ooc татаж суулган ашиглахыг Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.

 

Холбоотой мэдээ