Баяр, амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-08 16:51:30

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 10-15-ны өдрүүдэд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.


Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа. 

Холбоотой мэдээ