СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-09 21:34:18

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим иргэнийг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянгол сумын иргэн С.Алтансүх, Мандал сумын иргэн Л.Төмөрхуяг, Сүхбаатар сумын иргэн Ц.Отгонбат, Н.Цэндмаа,

 

Алтангадас одонгоор Алтанбулаг сумын иргэн Л.Алтанцэцэг, Х.Нямжав, Д.Энхтөр, Н.Цолмон, Баянгол сумын иргэн Ч.Цогтбаяр, Ерөө сумын иргэн П.Батмөнх, Г.Гомбосэд, Зүүнбүрэн сумын иргэн Ц.Хишигжаргал, Мандал сумын иргэн О.Бадамцэцэг, Сант сумын иргэн П.Тунгалаг, Сүхбаатар сумын иргэн С.Баасанжаргал.Л.Билгээ нарын 20 хүнийг,

 

Цэргийн гавьяаны одонгоор Алтанбулаг сумын иргэн Л.Баярбаатар, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер М.Ганбат,

 

Хөдөлмөрийн хүндэт медалиар Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Золбоо, Түшиг сумын иргэн С.Бадрал, Сүхбаатар сумын иргэн Н.Батбаяр, Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Т.Болор, Сүхбаатар сумын иргэн Л.Дэлгэр, Б.Анхбаяр, Түшиг сумын иргэн С.Түвшинбаяр нарыг шагналаа.

 

Холбоотой мэдээ