В.Путин: ОХУ ОПЕК-ын хэлэлцээрт нэгдэхэд бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГИСТАНБУЛ./NHK/. Нефть олборлолтын хэмжээг бууруулахад чиглэсэн ОПЕК-ын хүчин чармайлтад нэгдэж, түүхий нефтийн үнийг өсгөх үйл явцад хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийллээ.
Өнгөрсөн сард ОПЕК-ын гишүүн орнууд нефтийн олборлолтын хэмжээг өдөрт 32.5-33 сая баррель болгож хязгаарлахаар тохиролцсон билээ. Эдгээр орнууд ирэх сард хийхээр товлосон ерөнхий хуралдааны үеэр олборлолтын хэмжээг гишүүн орон бүрт өөр өөрөөр албан ёсоор тогтоож өгөх юм. Мөн ОПЕК-ын гишүүн бус нефть олборлогч орнуудад хандан хамтран ажиллах хүсэлт гаргана.
В.Путин өчигдөр Туркт айлчлах үеэрээ үг хэлэхдээ, нефть олборлолтыг бууруулж, хязгаарлах нь дэлхийн эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах хамгийн зөв шийдэл мөн гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, нефтийн олборлолтыг бууруулах энэ арга хэмжээнд ОХУ нэгдэхэд бэлэн байна гэдгийг мэдэгдээд, энэ үйл ажиллагаанд нэгдэхийг нефть олборлогч бусад орнуудад уриаллаа.
ОХУ-ын бүтэн жилийн орлогын тал хувийг нефть бүрдүүлдэг ажээ. Нефтийн үнэ буурсны улмаас тус улс төсвийн зардлаа танахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Д.Нямтулга