ХОВД: Наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-10 20:37:25

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадам өнөөдөр өргөн дэлгэр болж байна. 


Баяр наадмын нээлтэд 200 гаруй уран бүтээлч, ардын авьяастан оролцон урлагийн тоглолт сонирхуулж, өв соёлоо сурталчлав.   


Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага Г.Алтангэрэл, Улсын начин Ч.Цогбаяр тэргүүтэй 128 бөх барилдаж байна.


Мөн сурын харваанд Ховд аймгаас гадна зэргэлдээ Увс, Завхан, Говь-Алтай аймгийн харваачдын төлөөлөл 200 гаруй хүн цэц мэргэнээ сорьж байгаа юм.

 

Шагайн харваанд Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгаас 10 багийн 100 орчим харваач оролцож байгаа нь тус аймгийн баяр наадмын цар хүрээ өргөжиж буйг харууллаа. 


Түүнчлэн дөрвөн насны хурдан морины уралдаан зохион байгууллаа.


Бөхийн барилдаан, шагай болон сурын харваа, хурдан морины уралдаан маргааш тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжлэх ба шилдэг оролцогчийг шалгаруулан шагнана.    



Холбоотой мэдээ