ГОВЬ-АЛТАЙ: М.Гантулга долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-12 15:29:50

Есөнбулаг, 2024 оны долоодугаар сарын 12 / МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн баяр наадамд аймгийн нэмэх начин М.Гантулга долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.


Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 101 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга долоо даван түрүүлж аймгийн арслан цол, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат сумын заан Т.Ариунболд 6 даван үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.


Холбоотой мэдээ