300 орчим бизнес эрхлэгчдийн чуулган эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 11:11:21

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас “ Хөгжлийн гарц-шийдэл-боломж” сэдэвт чуулганыг зохион байгуулж 300 орчим бизнес эрхлэгчид оролцож байна.

Чуулганы нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцож байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл аймагт үйлдвэрлэл эрхлэх боломж цаашдын чиглэл”, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар “Үйлдвэрлэл эрхлэхэд төрийн оролцоо, бизнесийн хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдээр илтгэл тавих аж. Чуулганд орон нутагт жижиг дунд бизнес эрхлэгч иргэд болон Улаанбаатар хотоос 70 гаруй бизнес эрхлэгч урилгаар оролцож байна.  

Оролцогчдын дунд орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж уриалга гаргах ажээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ