9500 гаруй мод, бут тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 11:12:30

Хөвсгөл аймагт бүх нийтээр мод тарих өдөр 2197 иргэн 142 аж ахуйн нэгж байгууллага 9547 ширхэг мод, бут сөөг тарьж, үүнд 17,5 сая төгрөг зарцуулжээ.

Иргэдийн ихэнх нь мод бут сөөг тарьсан байна. Мөрөн сумын хэмжээнд 213 өрх 1215 мод 40 аж ахуйн нэгж байгууллага 770 иргэн оролцож 4482 мод бут сөөг тарьжээ.

Тус аймгийн Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Баянзүрх сумын нутагт цас ихтэй байгаа учраас мод тариагүй бөгөөд Мөрөн, Шинэ-Идэр, Хатгал, Тариалан сумын иргэд идэвхтэй оролцож хамгийн олон мод, бут сөөг тарьжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ