ДОРНОД: Иргэд олноор цугладаг, усны түвшин их байгаа газруудад аврагч нар ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-15 13:44:02

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Иргэд олноор цугладаг, усны түвшин их байгаа газруудад мэргэжлийн аврагчдыг ажиллуулахаар шийдвэрлэлээ.


Мөн Онон, Хэрлэн, Халх голын үерийн түвшинд нарийн хэмжилт хийж, үерийн түвшинг тодорхойлсон таних тэмдэг байршуулахыг аймгийн Онцгой комиссоос БОАЖГ, УЦУОШТ-д үүрэг болгов.


Аймгийн төвийн хэмжээнд Хэрлэн голын усны түвшин их, эрсдэлтэй бүсэд 24 цагийн хяналтын цэг байгуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг голын эрэг орчмоос холдуулах ажлыг хийж эхэлжээ.


Өнгөрсөн шөнийн усархаг борооноор Хэрлэн голын усны түвшин 46 см-ээр нэмэгдэж, 261 см гүн болоод байна. 

Холбоотой мэдээ