“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төмөр замаар энэ онд 2 сая тонн ачаа тээвэрлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-16 15:46:00

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төмөр замын суурь бүтцээр энэ оны долоодугаар сарын 12-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2 сая.тонн ачаа тээрвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт аж.


Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилвал Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 0.9 сая тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.1 сая тонн ачааг тээвэрлэжээ. Харин ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 1,449.04 мянга, сайжруулсан түлшний түүхий эд 363.70 мянга, нефтийн бүтээгдэхүүн 74.69 мянга, аммонийн нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 114.95 мянган тонныг тээвэрлээд байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК мэдээлэв. 



Холбоотой мэдээ