Мөнгөний нийлүүлэлт 10 их наяд төгрөгөөр нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ҮСХ
өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 6 дугаар сарын үзүүлэлтийг
танилцууллаа.
Мөнгөний нийлүүлэлт (М2)
энэ оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлэээр 41.4 их наяд төгрөг
болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.0 их наяд төгрөгөөр буюу
31.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд
- Төгрөгийн хадгаламж 5.2 их
наяд төгрөгөөр буюу 36.2 хувиар,
- Төгрөгийн харилцах 3.3 их
наяд төгрөгөөр буюу 44.3 хувиар өссөн голлон нөлөөлжээ.
Мөнгөний нийлүүлэлт (М2) 2024 оны 5 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 39.1 их наяд төгрөг байв.
ҮСХ-ноос мэдээлснээр нийт зээлийн өрийн үлдэгдэл 33.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 их наяд төгрөгөөр буюу 30.9 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын үзүүлэлтээр 31.4 их наяд төгрөг болоод байсан юм.
Чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 256.8 тэрбум төгрөгөөр буюу 11.6 хувиар буурчээ. Тэгвэл өнгөрсөн 5 дугаар сард чанаргүй зээл мөн 2.0 их наяд төгрөг байж, өмнөх оны мөн үеэс 296.8 тэрбум төгрөгөөр буюу 13.2 хувиар буураад байсан юм.
Нийт 19.6 их наяд
төгрөгийн хадгаламж байгаагаас 85.5 хувийг иргэдийн хадгаламж, 14.5 хувийг
хувийн ААН, байгууллагын хадгаламж тус тус эзэлж байна.