УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-08 12:20:20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим байнгын хорооны даргыг чөлөөлж сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхийн өмнө АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлэг дээр уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа тул 5 хоногийн завсарлага авах саналтай байгаагаа хэлэв.

Иймд хуралдааныг даргалагчийн зүгээс тус асуудлаар 5 хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэв. Үүний дараа Төсвийн байнгын хорооны даргыг сонгох чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Б.Туул

Холбоотой мэдээ