Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-19 16:41:41

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос мэдээлснээр арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 8.3 их наяд төгрөг болоод байна.

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ипотекийн зээлийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Тавдугаар сард өмнөх сарынхаас 2.8 хувь буюу 128.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.


ҮСХ-ноос өнөөдөр мэдээлсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 6 дугаар сарын үзүүлэлтээс мөнгө, санхүү, үнэт цаас, валютын ханшийн бусад үзүүлэлтийг танилцуулбал:




Холбоотой мэдээ