Хурандаа Б.Даваазулыг ЗЦГ-ын даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-11 14:37:21

АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийг нь хянан үзээд зарим албан тушаалтны томилгоог зөвшөөрсөн хариу өгчээ. Замын цагдаагийн газрын даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Б.Даваазул өнгөрсөн баасан гаригт  шинэ үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авсан байна.

Б.Даваазул нь Орхон аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. ЗЦГ-ын хуучин дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарыг  ЦЕГ-ын авто баазын даргын албан тушаалд томилжээ. ЗЦГ-ын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Даваазул нь АТГ-аас  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд, тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн албан хаагчийн нэг юм гэж ЦЕГ-ын даргын тушаалаар ийнхүү томилсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ