Нүүрсний 12, төмрийн баяжмалын 6 удаагийн цахим арилжаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-24 08:53:30

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаагаар өчигдөр нийт 7.460.623,256 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.


  • “Энержи ресурс" ХХК-ийн 4 багц 25.600 тонн баяжуулсан, дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсийг 12.288.000 юань буюу 5.710.848.000 төгрөгөөр,
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 244.200 ам.доллар буюу 825.505.890 төгрөгөөр тус тус арилжив.


Таван тэрбум төгрөгийн хагас коксжих нүүрс арилжив.


Монголын Хөрөнгийн биржийн цахим арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ өнгөрсөн 7 хоногт нийт 19.800 тонн төмрийн баяжмалын худалдааг хийжээ. Харин нүүрсний арилжаагаар “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Хангад Эксплорэйшн” болон “Тавантолгой” компаниуд нийт 960.000 тонныг худалджээ.


Монголын Хөрөнгийн бирж энэ сарын 8-19-нд нүүрсний 12, төмрийн баяжмалын 6 удаагийн цахим арилжааг зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ