ӨВӨРХАНГАЙ: Сарлагийн баярыг 400 орчим гадаадын жуулчин үзэж сонирхлоо
ФОТО МЭДЭЭБат-Өлзий, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн томоохон үйл ажиллагаа болох “Сарлагийн
баяр”-ыг Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газарт 15 дахь жилдээ зохион
байгууллаа.
Сарлагийн баярыг 600 гаруй
хүн үзэж сонирхсоны 400-гаад нь гадаадын жуулчид байв. Энэ үеэр сарлаг
бугуйлдах, булгиулах, уралдуулах тэмцээн болж, сайхан сарлаг, сарлагийн бух, сайхан хосыг
шалгарууллаа.
Мөн 32 бөх барилдаж, Улаанбаатар хотоос ирсэн болон нутгийн
иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээр худалдаа хийсэн юм.