Монголын тамирчид өнөөдөр…
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Парисын Олимпод манай улсаас спортын дөрвөн төрөлд долоон тамирчин өнөөдөр тэмцээнээ эхлүүлнэ.
Тэмцээний хуваарийг хүргэж байна.
Буудлага: Улаанбаатарын цагаар 15:00 цагт хийн урт бууны 10 метрийн дасгал- Н.Баяраа, О.Есүгэн /холимог/
16:30 цагт хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү цэц сорино.
Жүдо: Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга Б.Баасанхүү
эхлээд Мальтын бөхтэй барилдана. Дараа нь Австри, Хонконгийн бөхчүүдийн
ялсантай хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт
Э.Ариунболд эхний барилдаанаа Египтын Сэми Юссритэй. Ялбал зохион байгуулагч
орны бөх хүлээж байна. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт, харин
финал 22:00 цагт эхэлнэ.
Дугуй: Ганцаарчилсан уралдаанд С.Жамбалжамц уралдана.
Бокс: Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жиннд дэлхийн аваргын шалгаруулах
тэмцээний хүрэл медальт М.Энхжаргал эхний тулаанаа дэлхийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн медальт Италийн Сирин Чараабитай хийнэ. Тэмцээн Улаанбаатарын
цагаар 21:00 цагт эхэлнэ. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жилийн ДАШТ-д 52 кг-д тулалдахдаа
манай О.Есүгэнийг ялж байжээ.