Өнөөдөр манай хоёр тамирчин Олимпын талбарт өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-30 10:02:45

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын баг “Парис-2024” наадамд 32 тамирчнаа илгээж, эхний дөрвөн өдрийн дараа нэг мөнгөн медальтай яваа.


Өнөөдөр манай улсаас спортын хоёр төрөлд хоёр тамирчин өрсөлдөнө. Харин жүдочид эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-д эрхээ авч чадаагүй тул өнөөдөр тэмцээнгүй өнжиж байна. Өнөөдөр өрсөлдөх тамирчдын мэдээллийг хүргэе.


Бокс: Эхний тойрогтоо дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн тамирчныг илт давуугаар буулган авсан М.Энхжаргал өнөөдөр ээлжит тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч дэлхийн аваргын мөнгө, Европын наадам, Европын аваргын мөнгөн медальт Румыны боксчин Перожок Лакрамиора юм. Уг тулаан Улаанбаатарын цагаар 23:22 цагт болно.


Усанд сэлэлт: 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Энхтамир өрсөлдөнө. Тэрбээр Улаанбаатарын цагаар 17:15 цагт Парисын усан замд уралдаанаа эхлүүлнэ. Тэрбээр "Hongkong, China long course swimming invitational trial" тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд зогсохгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтэд 23.41 секундээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм. 



Холбоотой мэдээ