ДАРХАН-УУЛ: Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар арван асуудал хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 24 дүгээр хуралдаан 70 хувийн ирцтэй хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх юм.
Үүнд:
Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл
олгох тухай,
Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах,
Дархан-Ус суваг ХК-ийн ТУЗ-өөс
чөлөөлөх,
Сүм, хийдийн зөвшөөрөл сунгах,
Сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн
төлөөллөөс чөлөөлөх,
Байгалийн ургамлын нөөц ашигласны
төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах,
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай болон орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хороо байгуулах зэрэг 10 асуудлыг хэлэлцэж байна.
Аймгийн ИТХ-ын дэгийн дагуу хуралдааны
дэд даргаар төлөөлөгч Б.Эрдэнэтулга, Бичиг баримт боловсруулах комиссоор
төлөөлөгч А.Янжмаа, М.Батбаяр, С.Батжаргал нар төлөөлөгчдийн 100 хувийн
саналаар сонгогдон ажиллаж байна.