ДАРХАН-УУЛ: Шинэ цэвэрлэх байгууламж 90-99 хувь цэвэршүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сумдад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд болон сумын удирдлагууд танилцлаа.
Орхон суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
баригдаж томоохон ажлуудын нэг цэвэрлэх байгууламж юм. Цэвэрлэх байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай үргэлжилж байна гэж Орхон сумын засаг даргын орлогч Б.Мөнхбаяр мэдэгдлээ.
Тавдугаар
сард эхэлсэн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Ноён өндөр” констракшн ажиллаж
байна. Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 150 мкб бохир усыг татан
зайлуулах хүчин чадалтай, бохир усыг 90-99 хувь цэвэршүүлэх аж. Уг
байгууламжийг арваннэгдүгээр сарын нэгэнд хүлээлгэн өгөх юм.
Орхон
сум дөрвөн мянган хүн амтай бөгөөд 15 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Найман
айлын дөрвөн орон сууцаас гадна төмөр замын орон сууц, төрийн байгууллагууд нь
төвийн дулаан, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байна.