Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдаанаар Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, манай улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх шийдвэрүүдийг хэлэлцэхээр товложээ.
Хуралдааны товд 20 орчим асуудал багтсан аж.