ДОРНОД: Халх гол, Буйр нуурын сав газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-08-08 14:28:28

Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан ажиглалт хэмжилтийн сүлжээний нягтшлын стандартаар Халх гол, Буйр нуурын сав газарт ус судлалын 6-8 харуул ажиллах шаардлагатай.  Энэ стандартыг хангаж байж усны горим, нөөцийн ажиглалт хэмжилт, үнэлгээний нарийвчлалыг хангах боломжтой болох юм.  Одоогоор Халх гол, Буйр нуурын сав газрын гурван цэгт ус судлалын харуул ажиллаж байна.


Монголын зүүн бүсийн томоохон голын нэг болох Халх гол нь БНХАУ-ын нутаг дахь Их Хянганы нуруунаас эх авч Буйр нуурт цутгадаг. Ус хурах талбай нь 78360 ам км, үүний 7440 ам км нь манай улсын нутагт хамаардаг бол нийт урт нь 435 км, үүний 265 км нь Монгол улсын нутагт бий.  Тиймээс “Халх голын сав газрыг цөлжилтөөс сэргийлэх“ сэдэвт Монгол-Хятадын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаант хотод болжээ. Хуралд Дорнод аймгаас төлөөлөл оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Холбоотой мэдээ