ДАРХАН-УУЛ: Улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-08 16:18:51

Дархан, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улс, орон даяар Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Уг халдварт өвчний нөхцөл байдалтай холбогдуулан дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүллээ.


Өнөөдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Харин иргэд өөрийн харьяаллын өрх, сумын Эрүүл мэндийн төвд очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж.




"Улаанбурхан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт" гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.


Ташрамд,  Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш хурдан халдварладаг аж. Уг өвчнөөр өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндэрдэг бол бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг ажээ.

Холбоотой мэдээ