ДОРНОД: Хэрлэн голын ай сав дагуу суурьшсан 30 гаруй айл усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-08-09 15:21:25

Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хэрлэн голын ай сав газар дагуу суурьшсан 2-р багийн 30 гаруй айл усанд автаад байна.


Дорнод аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үерт автсан айлуудыг нүүлгэх, нүхэн жорлонг булж ариутгах чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө. Тодруулбал, Нийтийн аж ахуй, Хэрлэн сумын ЗДТГ, ОБГ- аас хүн хүч, техник хэрэгсэл томилон нүхэн жорлонгуудыг булах ажлыг гүйцэтгэнэ. Эрүүл мэндийн газраас алба хаагчдыг халдвар хамгааллын хувцас хэрэгслээр хангаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм. Түүнчлэн үерийн бүсээс нүүх хүсэлтэй 5 айлд хоёр сарын хугацаанд түр амьдрах байр бэлтгэхийг Хэрлэн сумын ЗДТГ-т чиглэл болгосон байна.


Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох төлөвтэй тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс анхааруулав. 

Холбоотой мэдээ