СҮХБААТАР: Боловсролын салбарт 151 сул орон тоо байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарт нийт 151 багш, ажилтан, албан хаагчийн сул орон тоо байна гэж
Боловсролын газраас мэдээллээ. Тодруулбал, ЕБС 107 СӨБ 44 орон тооны дутагдалтай байна.
СӨБ-д багшаас илүү ажилтан, албан хаагчийн орон тоо илүү дутагдалтай байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард цэцэрлэгийн бүтэц орон тоо батлагдсантай холбоотой.
Дөрөв ба түүнээс дээш бүлэгтэй цэцэрлэгүүд бие даасан нягтлан бодогч, эмч, сэтгэл зүйч, хоол зүйчтэй байхаар баталсан. Гэтэл
энэ шаардлагад нийцэх цэцэрлэг тун байгаа юм. Одоогоор 10 цэцэрлэгт эмч, 9 цэцэрлэгт дуу хөгжмийн багш, 8 цэцэрлэгт хоол зүйч дутагдалтай байна.
Харин ЕБС-д нийт 73 багшийн сул
орон тоо байна. Үүнээс хамгийн их эрэлттэй нь англи хэлний багш 10, монгол хэл, уран зохиол, түүх нийгэм, сэтгэлзүйч тус бүр найм, математикийн багш долоо, биеийн тамир, зураг
технологийн багш тус бүр тав шаардлагатай байна гэж сургуулиудаас захиалга ирүүлжээ.
Боловсрлын газрын дарга Ж.Түвшинжаргал хэлэхдээ, дээрх бол өнгөрсөн долоо хоногт гаргасан
судалгаа. Одоогоор сонгон шалгаруулалтыг зарласан байгаа учир нөхөгдсөн орон тоо байхгүй. Энэ долоо хоногт сургууль, цэцэрлэгүүд багш, албан хаагчдаа шалгаруулж авсаны дараа яг нөхөгдөх боломжгүй буюу үнэхээр олдоц ховор байгаа ажлын байрны судалгаа нарийн гарна. Эндээс цаашид авах арга хэмжээг
тодорхойлох боломжтой гэв.