Кэти Перри тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүйгээр зураг авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-08-15 17:13:24

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 15 /CNN/. Америкийн дуучин Кэти Перри Lifetimes дууныхаа клипний зураг авалтыг зохих зөвшөөрөл авалгүйгээр Испанийн тусгай хамгаалалттай газарт хийсэн нь олны шүүмжлэлийг дагуулжээ.


Сес-Салинес” цэцэрлэгт хүрээлэнд клипний зураг авсан компанийг Балеарийн арлуудын хууль сахиулагчид шалгаж байна гэж орон нутгийн засаг захиргаанаас мягмар гарагт мэдэгдсэн байна.


Наймдугаар сарын 8-нд цацагдсан уг клипэнд К.Перри тусгай хамгаалалт бүхий элсэн манхан дээр дуулж бүжиглэж байгаа нь харагдана.


Орон нутгийн засаг захиргааны зүгээс дууны клипийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн боловч тухайн газарт холбогдох зөвшөөрөлтэйгээр зураг авахыг зөвшөөрдөг тул “байгаль орчны эсрэг гэмт хэрэг” биш болохыг дурджээ. CNN телевиз энэ талаар тодруулахаар К.Перригийн төлөөлөгчдөд хандсан байна.


К.Перригийн сүүлд гаргасан “Woman’s World дуу нь үеэ өнгөрөөсөн хэвшмэл ойлголтыг хадгалсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа үед дээрх явдал болжээ. Дуучин бүсгүй мөн маргаан дагуулаад буй продюсер Др.Луктай уг дуун дээрээ хамтран ажилласан нь мөн адил олны шүүмжлэлд өртсөн байна. 

 


Холбоотой мэдээ