Орон нутгийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-13 10:53:50

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон “Хөгжлийн гарц-шийдэл-боломж” аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөлгөөнөөс бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэн уриалга гаргав.

Монгол Улсад зах зээлийн нийгэм хөгжсөн 30-иад жилийн түүх, гадаад орнуудын туршлагаас харахад аливаа улс орны хөгжил нэмүү өртгийн үйлдвэрлэл дээр тогтдог гэдэг нь тодорхой болсон энэ үед орон нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдийн үүсгэл санаачлага, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн дэмжиж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөнөөр хэрэглэх нь Хөвсгөл аймгийн иргэн та бидний төрөлх аймгийн эдийн засаг, нийгмийн  хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.

Иймээс Хөвсгөл нутгаа хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулан орон нутгийнхаа үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөн хэрэглэж, дэмжиж ажиллахыг аймгийнхаа нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүддээ уриалжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ