Ф.Могерини Сирийн асуудлыг холбогдох талуудтай хэлэлцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-10-13 11:18:02

БРЮССЕЛЬ./TASS/. Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн  Дээд төлөөлөгч Федерика Могерини лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нартай утсаар ярихдаа Сирид мөргөлдөөн улам даамжирч байгаа явдлыг хэлэлцсэн байна.

“Сирид дэгдсэн мөргөлдөөн улам даамжирч байгаатай холбоотойгоор Дээд төлөөлөгч Могерини мягмар болон лхагва гарагт олон улсын болон бүс нутгийн холбогдох талуудтай утсаар ярилцлаа. Тэрбээр НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистура, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Саудын Аравийн ГХ-ийн сайд Адель аль-Жубейр, Ираны ГХ-ийн сайд Жавад Зариф болон Туркийн ГХ-ийн сайд Мевлют Чавушоглу нартай ярилцсан” гэж Европын Холбооны дипломат албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Могерини  “олон улсын болон бүс нутгийн гол орнуудын оролцоотойгоор Сирид улстөрийн үйл явцыг сэргээх нь чухал болох” талаар ярилцсан байна. Түүнчлэн Сирийн Алеппо хот болон бүслэлтэд ороод байгаа бусад бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж хүргэх, мөн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг өөр газарт шилжүүлэх үзүүлэх талаар гаргасан Европын Холбооны санаачилгыг хэлэлцжээ.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ