ДОРНОГОВЬ: Зуны өнгө

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-08-30 14:31:08

Сайншанд, 2024 оны наймдугаар сарын 30/МОНЦАМЭ/. Энэ жил Дорноговь аймгийн нийт нутгаар бороо их орж, ойрын хэдэн жил болоогүй дэлгэр сайхан зун боллоо.


Долоодугаар сарын дундаас нийт нутгийг хамарсан олон удаагийн давтамжтай аадар бороо орсны дараа газрын гарц сайжирч, ургамал ногоо ургаж, хүн малын зоо тэнийсэн юм. Дорноговийн нутгаар сүүлийн таван жилийн хугацаанд бороо бага орсноос үүдэж ихэнх сумын нутаг гандуу, мал идэх өвсгүй болоод байсан билээ.