Пакистанд христийн шашны нэвтрүүлэг явуулахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-13 15:26:59

ИСЛАМАБАД./Express/. Пакистаны телевизийн асуудал зохицуулах байгууллага христийн шашныг сурталчилсан телевизийн нэвтрүүлэг цацах нь хууль бус гэж үзсэний дараагаар тус улсад ийм төрлийн хөтөлбөр явуулахыг хориглосон байна. Пакистанд 2.8 сая орчим христийн шашинтан амьдардаг ажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Улаан өндөгний баярыг тэмдэглэж байх үеэр амиа золиослох халдлага болж насанд хүрсэн 42 христийн шашинтан, 30 хүүхэд амиа алдсан хэрэг Лахор хотод гарсныг дээрх хоригт багтсан “Catholic TV” мэдээлжээ.

Тус телевизийг үүсгэн байгуулагч Моррис Жалал хэлэхдээ "христийн шашинтнууд иргэн хүний хувиар шашин шүтэх эрхээ эдэлж байгаа. Тэдний эрхийг хязгаарлах нь иргэдийн тэгш эрхийг алдагдуулж байгаа явдал мөн. Хэн нэгний үндсэн эрх болох итгэл үнэмшлийг хориглох нь хавчлагын нэг хэлбэр юм" гэж мэдэгдэв.

Улс орон даяар сүүлийн 17 жилийн хугацаанд христийн шашинтай холбоотой нэвтрүүлэг цацахыг зөвшөөрсөөр ирсэн атлаа одоо ингэж хориглож байгаа нь Пакистан дахь христийн шашинтнуудыг мэдээллийн хэрэгсэлгүй болгож байгаа хэрэг юм. Энэ шийдвэрийг бид эсэргүүцэх ёстой бөгөөд Өрнөдийн орнууд мөн ийм алхам хийнэ гэдэгт найдаж байна гэж Жалал ярьжээ.

                                                                                                                                         Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ