СЭЛЭНГЭ: Олон улсын тэмцээнээс 52 медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-04 15:52:36

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх таеквондогийн тамирчид олон улсын олон төрөлт тэмцээнээс 52 медальтай иржээ.

 

БНХАУ-ын Датун хотноо 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд болсон “Супер лиг” 7 дахь удаагийн олон улсын тэмцээнд дээрх сургуулийн 11 тамирчин, дасгалжуулагч багш А.Амартүвшиний хамт оролцсон байна.

 

Олон улсын олон төрөлт тэмцээн нь тулаан, пүмсэ, хурдан өшиглөлт, багийн гэсэн төрлүүдээр болжээ.

 

Тэмцээний ганцаарчилсан тулааны төрөлд Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Н.Мөнх-Од, А.Баттүвшин, М.Номин-Эрдэнэ,  М.Мөнхжаргал, Э.Хулангоо, 6-р сургуулийн сурагч М.Отгонзаяа, М.Баясгалан, спортын сургуулийн сурагч М.Тэмүүлэн, А.Батнаран, Б.Ану, Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Мөнх-Очир нар оролцсон байна.

 

Эдгээр тамирчид алт 10, мөнгө 22, хүрэл 20 нийт 52 медаль хүртжээ.

Холбоотой мэдээ