ХӨВСГӨЛ: Сурагч солилцоо хөтөлбөрт Эрхүү хотын Лесной сургуулийн сурагчид хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-04 13:33:37

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн 2022 оноос эхлэн ОХУ, БНСУ-тай хамтран сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.




Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Лесной цогцолбор сургуулийн 15 сурагч, 2 багш Хөвсгөл аймгийн Ханх сумын “Мосты дружбы” зусланд ирж монгол ахуй соёл, зан заншил, дуу бүжиг, нүүдэлчин айлын аж ахуй, идээ хоолны соёлтой танилцлаа.  


Мөн бэсрэг наадамд оролцож, үзэсгэлэнт байгалиар аялсан байна.





Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд Ханх сумын хүүхдүүд Эрхүү хотод очиж сургалтын орчинтой танилцан, өв соёлоос нь суралцах юм.

Өнгөрсөн 6 дугаар сард сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид БНСУ-д аялж сургуулиудтай танилцаж туршлага судалжээ.

 

 

 

Холбоотой мэдээ