Дэлхийн стандартын өдөр Төв аймагт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-13 22:42:02
Yesukheitumur Tumurbaatar

Дэлхийн стандартын өдрийг “Стандарт итгэлийг төрүүлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон бөгөөд Төв аймгийн Стандарт хэмжилзүйн төвөөс санаачлан “Удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын 30 хүнийг  хамруулан мэргэжил сургалт үйлвдэрлэлийн төвийн байранд зохион байгууллаа.

Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төв нь энэ оны 6-р сараас ISO стандартад нэгдэж эхэлсэн бөгөөд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нь  баталгаажуулах үүднээс  СХЗГ-ын СТЗГ-ын мэргэжилтэн олон улсын зөвлөх П.Тунгалагийг урьж авчран сургалтыг явууллаа.

“Бид ISO стандартыг хэрэгжүүлэх аргачлалын сургалтыг зохион байгуулж байгаа нь чухал үйл явдал болж байна” хэмээн Төв аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга С.Энхжаргал онцолсон юм.

Дэлхийн стандартын өдрийг жил бүр 10-р сарын 14-нд IEC, ISO, ITU-ийн гишүүн  байгууллагууд тэмдэглэсээр иржээ. Энэ өдрийг дэлхий дахины мянга мянган экспертүүд хамтран ажиллаж, техникийн хэлцлийн баримт бичгийг боловсруулах болон олон улсын стандартыг батлан гаргах ажилд нь оруулж буй хүчин чармайлтыг үнэлэн тэдэнд хүндэтгэл үзүүлэн тэмдэглэж буй юм.

Стандарт нь харилцан холбогдох найдвартай арга хэрэгсэл бөгөөд зохистой дадал туршлага болохоос гадна хамтын ажиллагааны итгэлцлээр бий болдог ажээ. Ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголтыг өгдгөөрөө ач  холбогдотой  бөгөөд тэр ч утгаараа байгууллагууд олон улсын стандарттай хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг болсон байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ