Б.Бадрал сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-10 12:17:57

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 10/МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сард Бүгд Найрамдах Польш Улсын Кротошин хотод  зохиогдсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -115 кг-ын жингийн барилдаанд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал түрүүллээ.


Тэрээр өмнө нь сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд хоёр удаа түрүүлж байсан бөгөөд түүний хувьд энэ төрлийн тэмцээнд гурван удаа түрүүлсэн манай улсын анхны тамирчин боллоо.


Тодруулбал,  2018 онд Тайваньд, 2019 онд Японы Осака хотод болсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга  шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж алтан медаль хүртэж байсан юм.

Сумо бөхөөр барилдахаас гадна 2023 оны Дорноговь аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлж арслан цол хүртэж байсан билээ. Олс таталтын спортын Ази тивийн аваргын хоёр мөнгөн медальтай  тэрээр "Аварга" дээд сургуулийн 2015 оны шилдэг төгсөгч аж.






Холбоотой мэдээ