ДОРНОГОВЬ: Хашаандаа олон төрлийн мод тарьж, хангайн төгөл байгуулжээ

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
erdenebulgan@montsame.mn
2024-09-10 15:18:07

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Л.Лхагва гэр бүлийн хамт хашаандаа хүнсний ногооны аж ахуй эрхлээд хорь гаруй жил болжээ.


Тэднийх хүлэмжийн аж ахуйдаа 14 төрлийн нарийн ногоо тарьжээ. Түүнтэй холбогдоход “Өөрийн хашаандаа эрүүл хөрсөнд хүнсний ногоогоо олон жил тарьж байна. Энэ жилийн шинэ ургацаа хураан авсан. Хэрэглээнээс илүү гарсан хүнсний ногоогоо сумынхаа иргэдэд худалддаг.




Үүнээс гадна жимсний болон гоёлын мод тарьсан. Өрхийн үйлдвэрлэл эрхлэхийн давуу тал их шүү. Эрүүл хүнс хэрэглэнэ. Хүн бүр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болбол монгол хүмүүс эрүүл хүнс хэрэглэх боломжтой” гэв.


Тэднийх хашаандаа говьд ургах чадвартай улиас, хайлаас зэрэг олон төрлийн мод ургуулж хашаагаа хангай нутаг шиг төгөл болгож чаджээ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэхээс гадна байгаль орчныг нөхөн сэргээхэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулж явна.



Холбоотой мэдээ