Өмнөд Солонгост 10 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 10:41:39

СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Улсан хотын ойролцоох хурдны зам дээр жуулчдын сууж явсан автобусанд гал гарсны улмаас 10 хүн амиа алдаж, 7 хүн гэмтсэн байна.

Уг хэрэг өчигдөр орой гарсан бөгөөд автобус бүхэлдээ шатаж, түүнд сууж явсан нийт 20 хүнээс 10 нь гарч чадалгүй амиа алджээ. Харин гэмтсэн долоон хүнийг эмнэлэгт хүргэсэн гэж БНСУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам мэдэгдлээ.

Автобусны дугуй буудаж, улмаар замын хажуугийн хашлага мөргөсний улмаас гал гарсан гэж автобусны жолооч цагдаа нарт ярьжээ.

Химийн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс, тэдний гэр бүлийнхэн уг автобусаар зорчиж явсан байна. Тэд Хятадад хийсэн аяллаа дуусгаад Дэгү хотын нисэх онгоцны буудлаас Улсан хот руу явж байжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ