БАЯН-ӨЛГИЙ: Буянт сумын сургууль хичээлийн шинэ байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Буянт сумын ерөнхий боловсолын сургууль 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн шинэ байртай боллоо.
Барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 2 тэрбум 974 сая төгрөг бөгөөд санхүүжилтийг 2020 оноос хойш жил бүрийн улсын төсөвт хэсэгчлэн тусгах замаар шийдвэрлэсэн байна.
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр орон нутгийн "Нуредил" компани ажиллаж, хичээлийн байр, спорт заал, тоглоомын талбай, гадна тохижилтын ажлыг товлосон хугацаанд барьж дуусгасан байна.
Баян-Өлгий аймгийн Буянт сум нь 2835 хүн амтай, 108.9 мянган толгой малтай. Сумын ерөнхий боловсролын сургуульд 439 сурагч суралцдаг бөгөөд 42 үндсэн багштай.
Ийнхүү сургуулийн шинэ байр ашиглалтад орсноор
хөдөөгийн алслагдсан сумын хүүхдүүд стандартын шаардлага хангасан тохилог
орчинд сурч боловсрох боломж бүрдэж байна.