Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. НЗДТГ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”, “Лариско медиа групп” компани хамтран нийслэлийн нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ.
Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй
WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байгаа юм. “Лариско медиа групп”-ын
үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд суухдаа энэ үйлчилгээг үнэ
төлбөргүй ашиглана. Нью-Йорк хотын автобусны 3 хувь үнэгүй интернэттэй, Лондонд
нийт автобусны 20 хувь
интернэттэй байдаг бол Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь интернэттэй
болж байна. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлэх ажил үргэлжилж,
бүх автобусыг үнэ төлбөргүй интернэтэд холбох боломжтой болно” гэлээ.
Түүнчлэн иргэдийн тав тухыг хангах, нийтийн тээврийн
үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй
болгох аж. Ингэснээр иргэд
цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн чанар хүртээмж
тэлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ боловсронгуй болсноор автобусаар үйлчлүүлэх
иргэдийн тоо ч нэмэгдэхийг НЗДТГ-ын
ХМОНХХ мэдээлжээ.