СЭЛЭНГЭ: Дулааны станц маргааш галлагаагаа эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-14 13:48:00

 

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-аас энэ сарын 15-ны өдрөөс галлагаагаа эхлүүлнэ.

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

 

Тус үйлдвэрийн газар нь халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл бэлэн байдлаа бүрэн хангасан байна.

 

Энэ жил аймаг орон нутгийн зүгээс “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг улсын төсвийн 1.4 тэрбум, аймгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэмэлт шинэ зуухтай болгоод байгаа.

 

Мөн аймгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ насостой болгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлжээ.  

 

Тус дулааны станц галлагаагаа 9 дүгээр сарын 15-нд өгөхөөр бэлтгэлээ бүрэн хангасан байна. Мөн 15 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа хэмээн үйлдвэрийн дарга Б.Алтансүх ярилаа.

 

Холбоотой мэдээ