ДОРНОД: Буйр нуурт ойн зурвас байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-17 09:09:36

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Буйр нуурын эрэг орчмыг элсний нүүдлээс хамгаалахын тулд ойн зурвас байгуулж байна. Энэ онд 10 га талбайд суулгац тарьж, 28000 ширхэг улиас, бургас тарихаар төлөвлөж байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.

ШУА-ийн газарзүй, геоэкологийн хүрээлэнтай хамтран менежментийн төлөвлөгөөг 2021 онд хийснээс хойш цөлжилтөөс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, бэлчээр хамгаалж элсний нүүдэл, цөлжилтийг сааруулах зорилгоор ноднин жил 10 га талбайг хашаалж, 14 мянган ширхэг 2-3 метр урттай суулгацаар ойн зурвас байгуулжээ. Мөн усалгааны системийг шийдсэн байна.

Холбоотой мэдээ