ДОРНОД: Түймрээс урьдчилан сэргийлэх 250 км урт шороон зурвасыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-09-17 09:39:55

Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 250 км урт шороон зурвас татахаар төлөвлөж байна. Тодруулбал, хилийн цэргийн 0275 дугаар ангийн хариуцсан хэсэг болох Баяндун, Дашбалбар сумын нутагт 130 км урттай, 10 м өргөнтэй түймрээс хамгаалах зурвас, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Чулуунхороот сумын нутагт 10 м өргөнтэй, 120 км урттай шороон зурвасыг сэргээх юм.


Түүнчлэн энэ онд Баян-Уул сумын нутаг Хэрийн голоос Халхгол сумын нутаг Буйр нуур хүртэлх 360 орчим км газрыг хагалж, шороон зурвас сэргээгээд байна.  


Дорнод аймгийн хувьд байгаль хамгаалах сан, улсын төсвийн хөрөнгөөр хил дамнасан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шороон болон халз зурвас татах ажлыг 2014 оноос хийж байгаа юм.

Холбоотой мэдээ