Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЕЙРУТ, 2024 оны есдүгээр сарын 18 /VOA/. “Хезболла” бүлэглэлийн гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд мягмар гарагт дэлбэрсний улмаас есөн хүн амиа алдаж, 2800 гаруй хүн шархадсан гэж Ливаны Эрүүл мэндийн сайд Фирас Абиад мэдээлжээ.
Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт
ирэхийг эмч сувилагчдад, цусаа
хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний
улмаас хүмүүс амиа алдаж,
олон тооны хүн бэртэж гэмтсэн
тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон
нийтэд уриалжээ.
Ираны төрийн
мэдлийн хэвлэлд мэдээлснээр, пейжер дэлбэрсний улмаас шархадсан хүмүүсийн дунд тус
улсаас Ливанд суугаа Элчин сайд Можтаба Амани байсан байна.
Ливаны “Хезболла” бүлэглэл мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилын талыг уг дэлбэрэлтэд буруутгасан бол тус улс албан ёсоор тайлбар
мэдэгдэл хийгээгүй байна.
“Хезболла”-гийн хоёр гишүүн амиа
алдсан гэж хэвлэлүүд мэдээлж
байна. Ливаны Эрүүл мэндийн сайд Ф.Абиадын мэдээлснээр, амиа алдагсдын дунд нэгэн охин байжээ.
Израилын шинжээчдийн үзэж байгаагаар, Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойших нэг жил орчмын хугацаанд “Хезболла”-гийн амссан аюулгүй байдлын хамгийн том хохирол энэ болсон бөгөөд “Хезболлах”-гийн эсрэг Израилын тагнуулын чадавхыг харуулсан байна.
Ливаны хэвлэлд мэдээлснээр, пейжерүүд харьцангуй шинэ байсан бөгөөд сүүлийн хэдэн сард “Хезболла”
бүлэглэлийн гишүүдэд тарааж өгсөн
байжээ. Израилын тал гар утсыг хянаж тагнаж чаддаг тул тэд өөр хоорондоо харилцахдаа пейжер ашигладаг
байсан гэнэ.
Израилын тал хийсэн гэгдэж буй энэ халдлага
Израил, Ливаны хооронд үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна. “Хезболла” хариу
арга хэмжээ авч болзошгүй тул хоргодох байранд ойр байхыг Израилын хилийн ойролцоох бүсийн холбогдох албаныхан оршин суугчдад
уриалжээ.