АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-09-19 17:14:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа.


Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.

Улмаар ICAO-гаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ батлаад буйг дуулгалаа.




Олон улсын байгууллагын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтын дагуу мөн Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар энэ оны 4 дүгээр сарын 26-нд байгуулсныг мөн мэдээллээ.   


Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд байгуулагдан орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. 


АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA-гийн аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.


Түүнчлэн алсын зайд буюу АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг “Боинг-787-9 Dreamliner” агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирсэн. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.

Олон улсын үйл ажиллагааны аудитын болон аюулгүй ажиллагааны 3 үе шаттай шалгалтын үйл явц, дүн болон хоёр талын харилцан хамааралтай холбоотойгоор одоогоор манай улсаас АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байгааг хэллээ.




ИНЕГ-ын удирдлага олон улсын нислэгийн чиглэл, нислэг үйлдэх давтамж нэмэгджээ. Тодруулбал:

  • Монгол Улс, БНСУ-ын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
  • Монгол-Японы хооронд 7 хоногт 20,
  • Монгол-Турк улсын хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.  

 


Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

 

 

Холбоотой мэдээ