ХИС-ийн Баян-Өлгий дэх салбарын захирлаар С.Гаура томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 11:58:18

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар хэл шинжлэлийн доктор (Ph.D)  С.Гаура томилогдов.

Тэрээр, Сабихан овогтой Гаура 1978 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн.

1996 онд тус аймгийн Улаанхус сумын М.Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг, 1999 онд Улсын Багшийн Их Сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжил, дээд боловсролын дипломын зэргээр, 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг уран зохиол-монгол хэлний багш, бакалаврын зэргээр тус тус суралцаж төгссөн.

2009 онд Ховд Их Сургуульд хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг, 2014 онд хэл шинжлэлийн доктор (Ph.D) зэрэг  хамгаалсан.

2004 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын профессор  Б.Хурметбекийн нэрэмжит лаборатори Ерөнхий Боловсролын 3-р сургуульд хэл бичгийн багшаар тасралтгүй 13 дахь жил багшилж байгаад 2016 оноос Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Шинээр томилогсон захирал С.Гаура ажлаа юуны өмнө зорилтоо тодорхойлохоос эхлэж, энэ үүднээс ахмад үеийнхнээ урилгаар хүлээн авч ярилцлаа. Уулзалтанд хуучин энэ сургуулийн захирлаар ажиллаж байсан Р.Акремхан, Х.Имаммагзам, Х.Едилхан, Б.Бекболат, сургалтын албаны дарга Ы.Аралхан, Ж.Биган,  Ө.Бегарыс, С.Күлзия тэргүүтэй ахмад  багш нар оролцож залуу захиралд үнэтэй санал зөвлөгөө өглөө.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ