Энэтхэгт 24 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-16 12:22:40

ШИНЭ-ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн Варанаси хотын захад болсон “стампеде” /олон адуу давихуулж хүмүүс зугтах/ шашны арга хэмжээний үеэр наад зах нь 24 хүн амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна.

Уг арга хэмжээнд 3000 сүсэгтэн оролцоно гэж тооцоолж байсан боловч 70 мянга орчим хүн цугласан байсан гэж цагдаагийн ажилтан мэдэгдэв.

Зарим хүмүүс их хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд амиа алдсан 19 хүний 14 нь эмэгтэйчүүд ажээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд 3000 долларыг нөхөн олгоно гэсэн байна.

Мөн тэрбээр, би холбогдох албаны хүмүүстэй ярьж, энэ хэргийн улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэхийг тэднээс хүссэн гэж твиттер хуудсаараа мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ